Дэлхий хамгийн жижиг төрсөн хүүхдийн рекордыг шинэчлэлээ

2021/08/10

Дэлхийн хамгийн жижиг төрсөн хүүхэд гэж тооцогддог Квек Ю Сюань төрөхдөө 24 см урт, 212 гр жинтэй мэндэлжээ. Тэрээр 13 сарын турш эрчимт  эмчилгээний тасагт байсан ба саяхан Сингапурын эмнэлгээс гарсан байна.

Түүнийг 25-аас доош долоо хоногтойд нь төрүүлжээ.  Учир нь преэклампси гэж оношлогдсоноос болж яаралтай мэс заслын аргаар гаргаж авах болсон байна. Сингапурын Үндэсний Их Сургуулийн (NUH) мэдээлснээр бяцхан охин "амьд үлдэх боломж тун бага" гэж байжээ. Харин түүний бяцхан зүрх олон хүнд эмчилгээг давж, биеийн байдал нь тогтворжиж,  одоо 6.3кг (14 фунт) жинтэй болсон байна.

Өмнө нь дэлхийн хамаг жижиг төрсөн хүүхдээр 2018 онд АНУ-д 245 гр жинтэй охин гэж Айовагийн их сургуулийн нярай хүүхдийн бүртгэлийн газраас мэдээлж байсан юм. Тэгвэл Ю Сюань охин хорвоод мэндэлснээр “дэлхийн хамгийн жижиг төрөсөн хүүхэд’’ гэсэн рекордыг шинэчлэлээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна