ТАНИЛЦ: Дэлхийн хамгийн хөөрхөн таксины жолооч Икута Каната

2021/08/10

Загвар өмсөгч мэргэжилтэй Икута Каната ажлын тогтворгүй байдлаас болж таксины жолоочоор өдгөө хоёр дахь жилдээ ажиллаж байгаа байна. Тэрбээр жил хагасын турш Шибуя, Эбису, Нака-Мегуро маршрутаар жолоодож яваа бөгөөд давхар загвар өмсөгчийн карьераа амжилттай үргэлжлүүлсээр байгаа аж.

Икута их сургуулиа төгсөөд, мэргэжлийн жолооны үнэмлэх авч “Asuka Traffic Dream” төсөлд хамрагдаж жолооч болжээ. Байгууллагынхаа дүр төрхийг бүрдүүлж, телевизийн нэвтрүүлэгт оролцож нэр хүндийг нь өсгөх нь түүний жолоочоос гаднах бас нэг үүрэг гэнэ.

Мөн тэрбээр хоёр жилийн турш “Mina Mates” сэтгүүлийн загвар өмсөгч байснаас гадна Voce, ELO гэх мэт салоны брэндүүдэд зориулж янз бүрийн загвар зохион бүтээсэн чамгүй авьяастай нэгэн.

Магадгүй замын хөдөлгөөнд түгжрэх нь хамгийн хэцүү, тэвчээр алдам зүйл байж болох юм. Гэвч  Япон Улсын хамгийн алдартай таксины жолооч үзэсгэлэнт Икута Канатай хамт түгжирвэл энэ нь эсрэгээр сайхан зүйл болж магадгүй юм гэж The Japan Story сайтаас мэдээлжээ.


ЭХ СУРВАЛЖ: The Japan Story 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.80.210.183
    2021/08/12

    балай юмнуудаа устгаач. хэрэгтэй мэдээгээ шүүж олж чадахгү бол гудамжаа шүүрд.

    Хариулах