Нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нууранд 22 настай иргэн живж амиа алджээ

2021/08/11

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Элдэв багийн “Зүүндалан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т/ хиймэл нууранд 1 хүн живсэн тухай дуудлагыг 8 сарын 10-ны өдрийн 16:55 цагт аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хүлээн авч 200 км зам туулан 18:23 цагт очиход  “Говийн шилмэл зам” ХХК-ийн нүүрс угаах үйлдвэрийн хиймэл нууранд тус компанийн ажилтан Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат иргэн Н /22 настай, эрэгтэй/ живсэн тул хүч нэмэгдүүлэн ажиллахаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын алба хаагчид 8 сарын 11-ний өдрийн 05:00 цагт Дорноговь аймгийн Даланжаргалан сумын чиглэлд явжээ. 

Эх сурвалж: ОБЕГ   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.100
    2021/08/14

    Энэ мэдээгээ зөв бич Даланжаргалан чинь аймгийн төвөөсөө хойшоо байдаг юм юун баруун урд гэж тэгээд ч даланжаргалангийн зүүн урд 20.н км.т ямарч нүүрс угаах үйлдвэр байхгүй худлаа мэдээ тавьж үймүүлэхээ боль доо

    Хариулах