"Их наяд плаза", "Баянбүрд", "Зүүн дөрвөн зам"-ын уулзварыг хааж засвар үйлчилгээ хийж байна

2021/08/11

Өнөөдрийн 22:00 цагаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, олимпийн гүүрнээс "Их наяд плаза"-ийн урд зам хүртэл 0.5км дулааны шугамын барилга угсралтын ажлыг эхлүүлж, наймдугаар сарын 12-ны 06:00 цаг хүртэл хийнэ. Энэ хугацаанд тухайн автозамын хөдөлгөөнийг хаана.

"Баянбүрд"-ийн тойргийн зам засварыг маргаашийн 23:00 цагт эхлүүлнэЧингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, "Баянбүрд"-ийн тойргийн зам засварын ажлыг 2021 оны наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 15-ны өдрийн 07:00 цаг хүртэл хийж гүйцэтгэнэ.

"Зүүн дөрвөн зам"-ын уулзварын засвар маргаашийн 23:00 цагаас наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл үргэлжилнэБаянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замын уулзварын зам засварын ажлыг 2021 оны наймдугаар сарын 12-ны 23:00 цагаас наймдугаар сарын 16-ны 23:00 цаг хүртэл хийхээр төлөвлөсөн байна.

Б.Мягмарболор




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна