Бүсийн уралдааны үеэр 3-5 унаач хүүхдийн гарын шуу бэртэж, нэг хүүхдийн хамрын яс хугарчээ

2021/08/11

Баруун бүсийн хурдан морины уралдаанууд наймдугаар сарын 6-8-нд болсон. Уралдааны үеэр 3-5 хүүхэд гарын шуугаа гэмтээсэн байна.

Мөн Завхан аймгийн харьяат нэг унаач хүүхэд уралдааны үеэр мориноосоо унасны улмаас хамрын яс нь хугарчээ.

Хүний эрхийн үндэсний комиссоос бүсийн уралдаануудын үеэр

  • Унаач хүүхдийг даатгалд хамруулж буй эсэх, 
  • “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага MNS6264:2018” стандартын хувцас хэрэглэлийг хүүхэд бүрт бүрэн өмсгөж буй байдалд хяналт тавих,
  •  Уралдааны үеэр мориноос унаж гэмтсэн эсэх,
  •  Эрсэдсэн хүүхдийн талаарх мэдээллийг аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газраас гаргуулах

 зэрэг ажлыг зохион байгуулж байгаа юм.

Б.Мягмарболор



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 37.172.168.157
    2021/08/11

    Ард түмнийх биш ноёдын хүүхдийн амиар наадах бооцоод уралдаан болсон.

    Хариулах