Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабт ажиллалаа.
Батлан хамгаалах яамы удирдлагууд болон Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг нар батлан хамгаалах бодлого, зорилт, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, Монгол Улсын аюулгүй байдлын орчин, Зэвсэгт хүчний хөгжлийн чиг хандлагын талаар танилцууллаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Нийт нутгийн 70 гаруй хувь нь бэлчээрийн доройтолд өртсөн энэ үед байгаль экологи, ялангуяа цөлжилт, шороон шуургатай тэмцэх, гамшгаас хамгаалахад Зэвсэгт хүчин хувь нэмрээ оруулах ёстой. Бүрэн эрхийнхээ хугацаанд буюу ирэх зургаан жил үүнд онцгой анхаарч, тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ” гэв.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба
Б.Мягмарболор
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна