220 айл өрхийг шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгосон байна

2021/08/13

2020 оноос эхлэн Сонгинохайрхан дүүргийн Захиалагчийн ажлын албанаас 12 хорооны 220 өрхийг үнэ төлбөргүй стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжтай болгосон байна. Харин энэ онд гэр хорооллын 350 өрхийг үнэ төлбөргүй эко ариун цэврийн байгууламжтай болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. 

Уг төслийг 2020-2024 оны хооронд бүрэн хэрэгжүүлснээр Сонгинохайрхан дүүрэг хөрсний бохирдолгүй анхны дүүрэг болох боломжтойг мэдээллээ. 

Гэр хорооллын нэг өрх  уламжлалт нүхэн жорлонг 15-аас дээш жил ашигласан байдаг. Энэ нь тухайн орчны хөрс бохирдох хамгийн том шалтгаан болдог. Харин  хөрсний бохирдлоос ангижрах хамгийн зөв бөгөөд хялбар шийдлүүдийн нэг нь гэр хорооллын айл өрхийг соруулдаг, эко ариун цэврийн байгууламжтай болгох юм.  Стандартын шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн суурь өндөр нь 220 см байх бөгөөд агааржуулалтын хоолой болон муу ус асгах асуудлыг давхар шийдэж өгсөн давуу талтай. Мөн жилдээ нэгээс хоёр удаа соруулж ашиглах боломжтой юм байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна