Токиогийн олимпод оролцсон М.Анхцэцэгт гурван өрөө байр бэлэглэлээ

С.Гандэлгэр
2021/08/14

"Эрхэт монгол групп"-ээс Токиогийн олимпод оролцсон М.Анхцэцэгт "Grand Marchal" хотхонд байшилтай гурван өрөө орон сууц бэлэглэлээ. Мөн эхний ээлжид сарын 1 сая төгрөгийн цалинг дөрвөн жилийн турш олгож, М.Анхцэцэгийн цаашдын тэмцээн уралдааны зардлыг нь дааж ажиллана гэж группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр хэллээ.

М.Анхцэцэг нь Токиогийн олимпод хүндийг өргөлтийн -87 кг жинд дөрөвдүгээр байр эзэлсэн юм. 

Тамирчнаас асар их тэсвэр тэвчээр шаарддаг спорт бол яах аргагүй хүндийг өргөлт. Тэр тусмаа эмэгтэй хүн энэ спортоор хичээллэхэд бүр ч хэцүү байх нь илэрхий зүйл.

Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг өдгөө 23 настай ч Монголын хүндийг өргөлтийн спортын түүхэнд анхны гэх тодотгол бүхий олон амжилтын эзэн болж буй тамирчин билээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.241
    2021/08/14

    Эрхэт монгол компанийн хамт олонд маш их баярлалаа. Анхцэцэгтээ улам их амжилтыг эрүүл энхийг хүсье

    Хариулах