Оргил худалдааны төвийн зөвшөөрөлгүй автомашины зогсоолыг чөлөөлөх шийдвэр гарлаа

С.Гандэлгэр
2021/08/14

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Энканто хотхонд үйл ажиллагаа явуулдаг "Оргил" худалдааны төвийн өмнөх авто зогсоолын газрыг чөлөөлөх шийдвэр гаргажээ. 

Тодруулбал, иргэн А.Базар "Камдер" ХХК-ийн эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төвийн автомашины зогсоолоос тус компанийн эзэмшилд хамааралгүй газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг гаргасан байна. 

Шүүхийн шийдвэрийн тухай иргэн А.Базар "Оргил худалдааны төвийн зогсоолын газартай холбоотой шүүхийн шийдвэрээ бичгээр гардаж авлаа. Явган хүний болон дугуйн зам байх ёстой нийтийн эзэмшил бүхий газрыг "Камдер" ХХК зөвшөөрөлгүй ашиглаж ирсэн. Ингэснээр тухайн хэсгээр хөдөлгөөнд оролцож буй иргэдийн хөдөлгөөний аюулгүй байдал алдагдаж, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байлаа. Би өнгөрсөн жил Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгож өгөхийг шаардсан юм. Гэвч Нийслэлийн Засаг дарга Д.Сумьябазар арга хэмжээ аваагүй, хариу өгөөгүй. Мөн шүүхэд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан. Миний нэхэмжлэлийн дагуу шүүхээс "Камдер" ХХК-ийн ашиглаж буй нийтийн эзэмшлийн 584 метр квадрат газрыг чөлөөлөх арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэлээ" гэж мэдээлсэн байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.41.61
    2021/08/14

    энэ хотын бөх дарга унтаад сэрэхгүй ажил хиихгүй бол зайлуулаачээ.

    Хариулах
  • 122.201.31.187
    2021/08/14

    zuv shu

    Хариулах