Орон нутгийн чиглэлд явж байсан машин онхолджээ

2021/08/15

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Баянбулаг багийн Ганцын даваа гэдэг газар суудлын автомашин онхолджээ. Тодруулбал, Баянбулаг багаас Цагаанхайрхан сумын чиглэлд гурван зорчигчтой зорчиж явсан иргэн Г-гийн “Харрьер” загварын суудлын автомашин онхолдсон байсныг татаж босгосон байна. Одоогийн байдлаар зорчигчдын биеийн байдал сайн байгаа аж.

Иргэд хөдөө орон нутгийн замд явахдаа аюулгүй байдлаа хангаж, хурд хэтрүүлэхгүй байхыг ЗЕГ-аас анхаарууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна