Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, дархлааг дэмжих зорилгоор “Алтан намар” төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа болж байна. Энэ дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар ажиллаж байна.
Тэгвэл одоогийн байдлаар нийт 15 байршилд хүнсний ногоо эрхлэгчид ногоогоо борлуулж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт тав, Баянзүрх дүүрэг гурав, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр хоёр, Багануур дүүрэгт нэг цэг ажиллаж байна.
Баянгол дүүрэгт 1000 машины зогсоолын зүүн, баруун талд ногооны үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байгаа бөгөөд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс тодорхой хариу өгөхгүй байсны улмаас хугацаа алджээ. Иймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон дүүргийн удирдлагууд газар дээр нь ажиллаж, асуудлыг шийджээ. Улмаар нэг ногоочинд 16 ам метр талбай ноогдох байдлаар 170 орчим ногоочинд хүнсний ногоогоо борлуулах боломжийг олгожээ.
“Алтан намар” арга хэмжээний хүрээнд төмс, хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа зохион байгуулах 24 цэгийн байршил
Баянгол дүүрэг-2
Сүхбаатар дүүрэг-6
Хан-Уул дүүрэг-4
Сонгинохайрхан дүүрэг-3
Баянзүрх дүүрэг-3
Чингэлтэй дүүрэг-2
Налайх дүүрэг-1
Багануур дүүрэг-1
Багахангай дүүрэг-2
Зарим аймгаас ногоочид ирээгүй байгаа бөгөөд тод хараар тэмдэглэсэн есөн байршлын үйл ажиллагаа хараахан эхлээгүй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна