ЦЕГ: Цагдаагийн алба хаагчид хүнсний ногооны худалдаа явуулахыг зөвшөөрөхгүй байна гэсэн нь худал мэдээлэл

2021/08/16

Цахим орчинд цагдаагийн алба хаагчид хүнсний ногооны худалдаа явуулахыг зөвшөөрөхгүй байна гэсэн мэдэээл гарах болсон. Тэгвэл энэ асуудлаар ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө.

Цагдаагийн дэд хурандаа С.Булгантамир ''Сүүлийн үед цахим орчинд цагдаагийн байгууллагын ажилчид, алба хаагчид ногоочдын худалдаа эрхлэлтэд саад учруулж байна гэсэн ташаа мэдээллүүд гарсан. Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо 1000 машины зогсоол дээр ногоо худалдаалах зөвшөөрөгдсөн цэг байсан. Гэтэл УБТЗ-аас зохих зөвшөөрөл өгөөгүй байсны улмаас төмөр замын хамгаалалтын алба болон ногоочдын хооронд маргаан үүссэн. Энэ асуудлыг Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон Баянгол дүүргийн холбогдох хүмүүс очиж шийдвэрлэснээр 1000 машины цэг дээр 110 ногоочид худалдаагаа эрхэлж байна. Мөн ногоочид маань зөвшөөрөгдсөн цэгүүдэд үйл ажиллагаа явуулахад цагдаагийн байгууллага ямар нэгэн байдлаар тэдний үйл ажиллагаанд саад болсон тохиолдол байхгүй" гэсэн тайлбарыг өгсөн юм.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга Б.Баатархүү "Гудамжинд зөвшөөрөлгүй худалдаа эрхлэх нь зөрчлийн тухай хуулиар хориглосон байдаг. Энэ бол хоёр талын эрх ашгийн асуудал. Ногоочид маань хүнсээ худалдаалах, харин оршин суугчид орчин тойронд бохирдол үүсгээд байна гэж цагдаагийн байгууллагад ханддаг. Улаанбаатар хотын захирагчийн албанаас мэдээлэл хийж нэгдсэн цэгүүдийг байрлуулаад явж байгаа учир энэ асуудал цаашид гарахгүй байх. Тиймээс ногоо худалдаалж буй иргэд зөвшөөрөгдсөн цэгүүд дээр очин худалдаа наймаагаа эрхлэх хэрэгтэй" гэв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.27.230
    2021/08/17

    МУ Чөлөөт ЭЗ-тай Улс гэж ярьж бичиж Олон улсад зарладаг боловч яг Үнэн чанартаа Хойд Солонгос шиг Жижиг бизнес эрхлэгчид Хаагдмал боогдмол орчинд байнга Цагдаад хөөгдөж туугдаж тэдний хатуу хяналтанд орж байдаг нь Үнэн ш дээ,

    Хариулах