СХД-т 1,8 м өргөнтэй 520 м дугуйн зам барих ажил хийгдэж эхэллээ.

2021/08/24

СХД -ийн ИТХ -ын тэргүүлэгчдийн 14-р хуралдаан болж өндөрлөлөө

Хурлаар 2021 оны хагас жилийн төлөвлөгөөний биелэлттэй танилцлаа. Тухайлбал гэр хорооллын 10 мянган айл өрхийн ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийн хүрээнд эхний хагас жилийн байдлаар дөрвөн хорооны 80 өрхөд сайжруулсан ариун цэврийн байгууламжийг шинээр суурилуулаад байна. Мөн 17-р хороо "Өнөр" бүсийн арын зам дагуух газар чөлөөлсөн талбайд 1800 м2 явган хүний зам, 3996м2 талбайд ногоон зүлэг тарьж, 600 м2 үерийн далан, сувгийн аюулгүй байдлыг хангах эко хавтан суурилуулж тохижуулаад байгаа бол өчигдөр тус талбайд 1,8 м өргөнтэй 520 м дугуйн зам барих ажил хийгдэж эхэллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.24
    2021/08/25

    520метр арай л их бүтээн байгуулалт уу

    Хариулах