Манай улсын тамирчид өнөөдөр Токио-2020 паралимпийн наадамд тэмцээнээ эхлүүлнэ. Тодруулбал, өнөөдөр жүдо бөхийн 60 кг-ын жинд С.Ядамдорж, 66 кг-ын жинд А.Мөнхбат нар өрсөлдөнө.
Пара жүдо бөхийн тамирчин А.Мөнхбат нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг "IBSA" хараагүйчүүдийн спортын дэлхийн наадмын мөнгө, алтан медалийн эзэн билээ.
Харин С.Ядамдоржийн хувьд 22 настай ч чамгүй их амжилтын эзэн. Тодруулбал, 2018 онд Португальд болсон ДАШТ-д долдугаар байр, Жакартагийн Азийн паралимпын наадамд мөн долдугаар дугаар байрт шалгарсан залуу тамирчин юм.
Есдүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх энэхүү наадамд Монгол Улсын баг тамирчид пара жүдо, таеквондо, байт харваа, буудлага, хөнгөн атлетик, хүндийн өргөлт гэсэн спортын зургаан төрөлд дараахь 11 тамирчин эх орноо төлөөлөн өрсөлдөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.67.108
Амжилт
Хариулах