Сөүл, Токио чиглэлийн нэг, хоёрдугаар сарын нислэгийг цуцаллаа

2022/01/07

МИАТ компани энэ сард болон ирэх сард Сөүл, Токиогийн чиглэл хийх байсан зарим нислэгээ цуцалж байгаа талаар мэдээллээ.

 Тодруулбал, БНСУ-ын Сөүл хотын чиглэлд: 

  •  нэгдүгээр сарын 12, 15, 19, 22, 26, 29  
  • хоёрдугаар сарын 8, 15, 22-ны Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7301/ОМ7302 дугаарт аяллын нислэг цуцлагдлаа. 

Япон Улсын Токио хотын чиглэлд нэгдүгээр сарын 30-ны Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ501/ОМ502 дугаар аяллын нислэгийг цуцалжээ.  

Дээрх аяллуудаар зорчихоор тийз худалдан авсан зорчигчид тийзээ буцаах тохиолдолд хураамжгүй байх бөгөөд мөн нэмэлт хураамжгүйгээр өдрөө солиулах боломжтой аж.

Ковид-19 цар тахлын халдварын мутацид орсон шинэ хувилбар илэрч, олон улсад тархаад байгаа тул гадаад улсууд өөрсдийн хилээр нэвтрэхэд тавьж буй шаардлагаа чангаруулсан нь улс хооронд зорчих иргэдийн тоог эрс бууруулж байгаатай холбогдуулан дээрх нислэгүүдийг цуцалж буйг мэдээллээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна