Эдийн засгийн сайдад горилж буй хувийн бизнесээ дэмжигч гишүүд

2022/08/22

Цэц "давхар дээл"-ийн хязгаарлалтыг "ХАЛЖ", УИХ-ын гишүүд сайд болох амбицаа илэрхийлсээр байна. Хугацаа богинохон, сайдын суудал хязгаартай учраас зарим намынхаа томчуудыг "идчих нь холгүй" байна.

Араандаа хийсэн гишүүд сайд болох хүсэлдээ хөтлөгдөн хаа сайгүй зусардалт, тохироо өрнөж, хэрүүл тэмцэл ч бас болж байгаа сурагтай.

Энэ дунд шинээр байгуулагдсан Эдийн засаг хөгжлийн сайдын суудалд сонирхолтой эрхмүүд горилж байгаа нь Ч.Хүрэлбаатар, Ж.Ганбаатар, Б.Чойжилсүрэн нар юм.

Ч.Хүрэлбаатарын хувьд өнөөдрийн эдийн засгийн уналт, доройтлын "шалтгаан" гээд хэлчихэд хилсдэхгүй. 32 настайгаасаа Ерөнхий сайдын Эдийн засгийн зөвлөх, ТНБД зэрэг хашиж үзээгүй албан тушаал бараг л үгүй. Түүнчлэн Ч.Хүрэлбаатар УИХ-д дөрвөн ч удаа сонгогдож байсан бөгөөд хамгийн удаан хугацаанд Сангийн сайдаар ажиллаж байсан нэгэн юм.

"Монголын эдийн засагт үүр цайлаа" хэмээн ном бичиж байсан Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдаар ажиллаж байх явцад СААРАЛ, ХАР жагсаалтад орж байв. Түүнд намын нөхөд нь ч итгэдэггүй. Чуулганы индэр дээрээс Ж.Мөнхбат, Х.Болорчулуун нарын гишүүд "Оюу толгой", "Хотгор шанага"-ын асуудалтай холбож, дэмжихгүй гэдгээ хэлж байв. Түүний эрх мэдэл, эд хөрөнгөө бататгаж, арвижуулахын төлөө хийсэн хууль бус үйлдлүүдийг үеийн үед олон нийтэд ил болж байсан ч аль ч цаг үед сандал суудалтайгаа “тунаж” үлддэг.

Ж.Ганбаатар гишүүний хувьд УИХ-д хоёронтоо сонгогдсон ч хийж бүтээсэн зүйл бараг үгүй. Гишүүн байх хугацаанд нь сонгогдсон дүүрэг нь биш хувийн бизнес нь өргөжин тэлсээр өнөөдрийг хүрсэн. Хотын үнэ цэнтэй, ашигтай газар бүрд л нэр холбогдох болсон нь нууц биш. Сүүлийн жишээ гэвэл хотын төвд байрладаг "Зорчигч тээвэр гурав"-ын газрыг дээрэмдэж байсан цаг саяхан. Улмаар тухайн газарт барилга барихдаа хууль тогтоомж, стандарт зөрчиж, ойр орчимд амьдардаг иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөөр байна.

УИХ-ын гишүүнээр олон удаа сонгогдсон, Сангийн сайдаар ажиллаж байсан Б.Чойжилсүрэнгийн "балаг" өмнөх хоёр эрхмээс дутахгүй. Нийслэл дэх өнгөтэй өөдтэй гэсэн газруудыг өөрийн болгож дээр нь барилга байшин барьж хөрөнгөжсөн гэлцдэг эрхэм гишүүн Сангийн сайд 19 тэрбум төгрөгөөр сургууль цэцэрлэгийн барилгаа улсад зарж байсан түүхтэй. Түүний “Шинжиан Шинфа” ХХК-д олгуулсан гэх зээл, Тост Тосон бумбын ордны асуудал зэрэг түүний холбогдсон, оролцсон асуудал олон.

Төрийн жолоог олон жил атгаж, олон удаа ард түмнийг төлөөлж, сайдаар хүртэл ажиллаж байсан дээрх гурван эрхэм улс орныг хөгжүүлэх гэхээсээ илүү хувийн ашиг сонирхол, бизнесээ дэмждэг. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулдаг хүмүүсийг сайдаар сонгох нь дэмий л болов уу. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед олон удаа итгэл алдсан биш тулгамдсан асуудлыг шийдэж чадах, улс орноо хөгжүүлж чадах хүнийг Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилох нь зүйтэй биз.




Сэтгэгдэл (15)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 197.211.53.19
    2022/09/11

    Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд бэлэн мөнгө өгдөг Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно (fortis.hospital.in@ gmail.com)

    Хариулах
  • 192.82.84.187
    2022/08/25

    Энэ 3 гишүүний ,за гишүүн ч гэж дээ луйварчдын аль нь ч хэрэггүй ээ.өөр сайн ЭЗ-ч олдохгүй байна уу. Уг нь жинхэнэ сайн ахмад зүтгэлтэн БЯМБАСҮРЭН гуай ч яг л таарах шудрага зөв хүн дээ.

    Хариулах
  • 202.179.21.215
    2022/08/25

    Hurelbaatar ni arai deer dee nogoo 2 ni butehgui ee

    Хариулах
  • 49.0.137.164
    Өчигдөр

    Hurelbaatariig Songoo !!!! Chadna

    Хариулах
  • 202.55.188.121
    Өчигдөр

    МөнхЭрдэний лайвыг үзээд Ж.Ганбаатар гдг хүн монголын цагдаа хууль дүрмийг уландаа гишгэчиж бгааг харлаа үзлээ.

    Хариулах
  • 183.177.99.230
    Өчигдөр

    Ханаж цаддагүй Чойжилсүрэн гуай одоо больж үз Чойжилсүрэн Өмнөговь аймгийн баруун гурван сумыг хувьдаа васан гээ биз дээ тухайн газар Чой даргын гар хөлүүд нутгийханийг их зовоодог шантаашилдаг дарамталдаг сурагтай

    Хариулах
  • 49.0.137.164
    Өчигдөр

    Эдийн засгийн хөгжлийн сайдаар Хүрэлбаатар нь яаж ч байсан дээр шүү !!!!!

    Хариулах
    • 202.55.188.101
      Өчигдөр

      Xurelebaatar l xiij cnadna

  • 213.87.136.198
    Өчигдөр

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт --- www.Hot24.pw

    Хариулах
  • 202.126.89.170
    Өчигдөр

    Одоо эдийн засагч хүн ерөнхий сайд хийсэн нь дээр шүү.

    Хариулах
  • 66.181.161.98
    2022/08/22

    Hurleeg ashiglmaar bna er ni unen heldeg bas shiidel yaridag yu hiihiin uzmeer sanagdaad bhii

    Хариулах
  • 122.201.22.176
    2022/08/22

    Хүрлээгийн толгойг монгол төр ашиглах ёстой шүү. Төрд хэрэгтэй хүн

    Хариулах
  • 192.82.82.20
    2022/08/22

    Ene 3-aas uur candidate MAN-d baihgui gej bodohoor ene ulsiin ediin zasag, hugjil yamar haranhui joloochiin gart ochih nh veee

    Хариулах
  • 150.129.140.151
    2022/08/22

    Увсын 2дурак одоо болно

    Хариулах
    • 202.131.248.238
      Өчигдөр

      Та гурав больцгоо.