Э.Сумъяа “Poland Open” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

Т. Тэргэл
2021/06/11

Варшавт болж буй “Poland Open” тэмцээний 55 кг-ын жинд “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр финалд хэсгийн барилдаанд дийлдсэн “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцеватай дахин хүч үзэж цэвэр ялагдаж үзүүрлэжээ. Э.Сумъяа 2016 онд тус тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү таван жилийн дараа дахин үзүүрлэж, хошой медальтан болов.

 “Poland Open” тэмцээний 68 кг-ын жинд маргааш МУГТ С.Батцэцэг, О.Насанбурмаа нар хүч үзнэ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна