ЖҮДО: Ц.Цогтбаатар шөвгийн дөрөвт шалгарлаа


Ц.Цогтбаатар шөвгийн наймд 2021 оны Европын аварга Косовогийн Акил Гяковатай барилдаж вазари үнэлгээгээр яллаа.

Тэрээр шөвгийн дөрөвт Риогийн олимпын аварга, ДАШТ-ий гурван удаагийн аварга Японы Оно Шохэйтэй барилдана.

Медалийн барилдаанууд 16:00 цагаас эхэлнэ.

Тэрээр эхний тойрогт Гвинейн Мамадоу Самбатай барилдаж, өрсөлдөгчөө цэвэр /иппон/ ялж 1/16-д шалгарсан юм. Хоёр дахь барилдаанд Монако улсын жүдоч Бесси Седрикээс эхлээд базари үнэлгээ авч, улмаар цэвэр /иппон/ ялалтаар 1/8 шигшээд шалгарсан. 

                                                                                                                                                                                       Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна