Ардын хувьсгалын 100 жилийн ойг хойшлуулсан учир баяр наадам тэмдэглэхгүй


Ирэх наймдугаар сарын 10-нд үзэгчгүй бөх барилдуулж, морь уралдуулна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаад байгаа.

Энэ сарын 21-ний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гадна талбайд явагддаг спортын тэмцээн уралдааныг зохион байгуулах чиглэлийг УОК-т өгсөн байдаг. Энэ хүрээнд УОК өнгөрсөн долоо хоногт хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна. Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт УОК-ийн хоёр удаагийн хуралдаан болсон. Энэ хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагад үзүүлж буй тусламж үйлчилгээтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн. Нөгөөх нь хичээлийн шинэ жилд бэлтгэх шаардлагатай зөвлөмжийг сургуулиудад хүргүүлсэн. Засгийн газрын шийдвэрээр улсын болон зүүн бүсийн, аймаг сумдын ойг тэмдэглэхийг тодорхой хугацаанд хойшлуулсан. Өөрөөр хэлбэл, Ардын хувьсгалын 100 жилийн ойг ирэх жил хүртэл хойшлуулсан учир ямар нэгэн баяр наадам тэмдэглэх ойлголт байхгүй. Зарим нэг спортын тэмцээнийг үзэгчгүйгээр гадна талбайд зохион байгуулах чиглэл ирсэн” гэв.

Б.Мягмарболор



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.90.38
    2021/08/02

    Сэтгэгдэл бичихээр энергээ үлдээдэг

    Хариулах
  • 66.181.180.139
    2021/07/26

    Муу хужаагийн захиалгаар улс үндэстэнээ өв соёл, тусгаар тогтнолын мартагтуулах арга хийж байгаа сда нар...

    Хариулах