Буудлагын 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрлийн урьдчилсан шатанд манай улсаас Ц.Анударь, Э.Даваахүү нар цэц сорьж 571 оноогоор 13 байр эзэлж тэмцээнээ дуусгалаа.
Хоёр тамирчин тус бүр 30 сум тавьж Ц.Анударь 278, Э.Даваахүү 293 оноо авчээ.
Холимог багийн төрлийн хамгийн өндөр оноо авсан найман баг финалд шалгарсан бөгөөд финалын тоглолт 10:00 цагаас эхэлнэ.
Х.Есү
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна