Өнөөдөр 3х3 сагсан бөмбөгийн баг сүүлийн тоглолтоо Хятадын эсрэг хийнэ

2021/07/27

Монголын 3х3 сагсан бөмбөгийн баг олимпын сүүлийн тоглолтоо өнөөдөр БНХАУ-ын шигшээ багтай 12:55 цагт хийнэ.

Дэлхийн шилдэг найман багийн нэг болж олимпод өрсөлдөн түүх бичиж буй охид долоон тоглолтынхоо зургаад нь хожигдоод байгаа ч европ, дэлхийн аварга хүчирхэг Франц, Италийн шигшээ багуудтай тэнцүүхэн тоглолтыг үзүүлсэн юм.

Хэсгийн шатанд хамгийн өндөр оноо авсан зургаан баг шөвгийн наймд шалгарч медалийн тоглолт хийх бөгөөд нэг болон хоёрдугаар байраар шалгарсан багууд шөвгийн дөрөвт шууд шалгарна.

А.Мөнхнаран



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна