Өмгөөлөгч Б.Баасанцогтыг яллагдагчаар татжээ


Хатуу хөл хорионы үед "Parkview" хотхонд архидан согтуурч, лифтэнд ёс бус үйлдэл гаргасан өмгөөлөгч Б.Баасанцогтын бичлэг цахим орчинд цацагдсанаас хойш хуулийн байгууллага түүнийг шалгаж байна. Мөн түүний шүүгчдэд авлига өгч, мөнгө шилжүүлсэн барит ил болсон.

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж, яллагдагчаар татах саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлжээ. Үүний дагуу өмгөөлөгч Б.Баасанцогтыг хоёр үндэслэлээр яллагдагчаар татжээ.


Түүнийг Эрүүгийн хуулийн 12.6-1 дэх хэсгийн "Бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан" 22.5-1-т заасан "Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан эд зүйл өгсөн" гэж яллагдагчаар тооцсон байна.

А.Мөнхнаран



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.250.130
    2021/07/30

    Үнэн гэж байдаг үнэн юм уу хууль шүүхэд

    Хариулах
  • 202.126.90.131
    2021/07/28

    Аль хэдийн л асуудал үүссэн.

    Хариулах
  • 124.158.67.211
    2021/07/27

    Tegeed busad ni yaahiin

    Хариулах