Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн "Өнчин толгой" гэдэг газар самар түүхээр явсан 29 настай эрэгтэй сурагггүй алга болжээ.
Цагдаагийн байгууллагаас эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах хүсэлтийг 2021.07.20-ны өдрийн 11:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн.
Төв аймгийн Жаргалант сумын харьяат иргэн Б/29 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг Хүдэр сум дахь Эрэн хайх салбар, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын ажилтнууд, орон нутгийн иргэд зохион байгууж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна