СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Холбоо" нууранд живсэн иргэдийн цогцсыг олжээ

2021/07/28

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт багийн нутагт орших "Холбоо" нууранд нэг том хүн, нэг хүүхэд живсэн тухай дуудлагыг долдугаар сарын 26-ны өдөр бүртгэгдсэн байна. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тус сумын харьяат 21 настай эрэгтэй, 12 настай эрэгтэй нарыг эрэн хайх ажиллагааг долдугаар сарын 27-нд эхлүүлжээ.

Тухайн иргэдийн цогцсыг долдугаар сарын 27-ны 08:21 цагт "Холбоо нуур"-ын найман метрийн гүнээс олж, тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгчээ. 

Иргэд та бүхэн үер усны аюулаас сэрэмжилж, анхаарал болгоомжтой аялана уу

Х.Есү



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна