Хүний их эмч П.Батчулуун эрхтэн шилжүүлэн суулгах Азийн холбооны шагналын эзэн боллоо

19 цаг 13 минутын өмнө

Эрхтэн шилжүүлэн суулгах Азийн холбооны 17 дугаар хурал Малайз улсын Куала Лумпур хотноо долдугаар сарын 25-28-ны өдрүүдэд болж байгаа юм.

Тус хурлын үеэр тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт олгох Анхны хүндэт шагналаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат эмч П.Батчулууныг шагналаа.

Энэхүү шагналыг энэ оноос эхлэн тархины үхэлтэй донорын үйл ажиллагааг өөрийн улсдаа нутагшуулах, үүсгэн бий болгох, өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан олон улсын эмч нарт олгож байхаар шийдвэрлэсэн аж.


Б.Мягмарболор




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.93.133
    6 цагийн өмнө

    Мундаг эмчид баяр хүргэё

    Хариулах