Сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр хуульчилсан байдаг.
Цар тахлын хүнд нөхцөл байдлын улмаас 2021-2022 оны хичээлийн жил хэзээ эхлэх нь хараахан тодорхой болоогүй л байгаа юм. Өмнөх жилүүдэд тв болон цахим хичээл орж байсан нь хүүхдүүд, ар гэрийхэнд нь ачаалал, хоцрогдол их байгааг холбогдох байгууллагууд мэдээллэж байсан.
Тэгвэл энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хурлаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байх үеэр Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Ерөнхий сайд болон Засгийн газар дельта вирусийн тархалтаас шалтгаалж, хичээл сургуулийн төлөвлөлтийг хийх байр суурьтай байгаа.
ЭЕШ наймдугаар сарын 19-22-нд зохион байгуулагдана. Шалгалт нь вакцинжуулалтад хамрагдсан багш, сурагчдын дунд явагдах учир эрсдэл багатай гэж үзэж байгаа. Харин вакцинжуулалтад хамрагдаагүй насныхан буюу 6-11 насны хүүхдүүдийг яах вэ гэдэг нь шийдэгдээгүй тул нөхцөл байдлыг харж байж хичээл сургалтыг хэзээ эхлүүлэхийг шийднэ" гэв.
2021 оны есдүгээр сарын 1-нд танхимын сургалтыг эхлүүлэхгүй бол манай улс хичээл сургалтын үйл ажиллагаагаа хоёр жилийн турш хаасан цөөн орны тоонд багтахаар байгааг салбарын сайд хэлж байсан. Мөн хоцрогдол их байгаа тул хуульд заасан хугацаандаа танхимын сургалтыг эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байгаа талаараа мэдээлсэн билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.87
Demiide
Хариулах202.131.250.130
Танхимаар хичээллэх.
Хариулах203.91.115.53
Дeлта вирус илэрсэн үeд танхимаар хичээллэж болохгүй Эрсдэлтэй
Хариулах66.181.161.90
Оюутанууд нь яах юм болоо
Хариулах202.126.90.101
Oyutan ch gsn ersdeld oruulah iig hvsehgbi bnaa
66.181.161.95
хоцрогдол хэрээс их хэтэрсэн энэ үед ядаж танхимаар бүлэглэж ч гэсэн хичээлбэл зүгээр юмсан
Хариулах