Баян-Өлгий аймгийн Буянт сумын хоёрдугаар багийн нутагт байрлах “Холбоо нуур”-ын эрэгт байсан иргэн “Е” 21 настай эрэгтэй, иргэн “Н” 10 настай эрэгтэй живж нас барсан дуудлага энэ сарын 26-ны өдөр тус аймгийн цагдаагийн газар ирсэн байна.
Амь хохирогчдыг тус аймгийн цагдаагийн хэсгийн алба хаагчид болон ОБГ-ын гал унтраах 31-р ангийн аврагч нарын хамт эрэн хайх ажлыг зохион байгуулж долоодугаар сарын 27-ны өдөр 07:30 минутын үед Холбоо нуурын эргээс 10 орчим метрийн зайтай газраас олж, гарган авсан байна.
Амралт зугаалганы цаг ирсэнтэй холбогдуулан агаар, салхинд найзууд гэр бүлийн хамт амарч зугаалж байх үедээ өөрсдийгөө эрсдэлд оруулахгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.
Иймд иргэд цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байхыг зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна