СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 10 настай хүүхэд ахтайгаа нууранд живж НАС БАРЖЭЭ

7 цаг 45 минутын өмнө

Энэ сарын 26-ны өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Холбоо нуур”-ын эрэгт байсан иргэн “Е” 21 настай эрэгтэй, иргэн “Н” 10 настай эрэгтэй тус нууранд живж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн хэсгийн алба хаагчид болон ОБГ-ын гал унтраах 31-р ангийн аврагч нарын хамт эрэн хайх ажлыг зохион байгуулж, энэ сарын 27-ны өдөр 07.30 минутын үед Холбоо нуурын эргээс 10 орчим метрийн зайтай газраас олж, гарган авсан байна.

Тэд хамаатны хүүхдүүд байжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд иргэд цаг агаарын мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч үер, усны аюулын талаар хүүхдэдээ анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, ганцааранг нь орхихгүй байх, амралт аялал зугаалгаар явахдаа гол усанд хэт ойр байрлахгүй байх, гол үерлэсэн үед ус руу орох, сэлэхээс зайлсхийх, орон нутгийн малчид гол үертэй үед мал услахаар явахгүй байж өөрийгөө болон бусдын амь насыг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна