“Ялгуусан” ХХК-ийн ажилтан зам засварын индүүдэгч машинаар нэгнээ индүүдэж хөнөөсөн гэх хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хэсгээр тавигдаж буй Нарны зам дээгүүрх гүүрэн байгууламжийн үргэлжлэл болох баруун урсгалын авто замын хучилтын асфальт бетоныг нягтаршуулах ажлыг гүйцэтгэж байсан “Ялгуусан” ХХК-ийн ажилтан зам засварын индүүдэгч машинаар нэгнээ индүүдэж хөнөөсөн хэрэг 2021.07.27-ны өдөр гарчээ. Уг хэргийг өдгөө Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм.
Тэгвэл Нийслэлийн авто замын хөгжлийн газар (НАЗХГ) нь нийслэлд шинээр тавигдаж байгаа болон засварын ажлыг хариуцдаг бөгөөд гэрээ байгуулсан ААН ажлаа чанартай хийсэн үү, хөдөлмөрийн аюулгүй байдал мөрдөгдөж байна уу үгүй юу гэдгийг шууд хянах байгууллага юм.
НАЗХГ-аас энэ асуудлаар тодруулга авах гэсэн ч тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй гэсэн хариултыг өглөө.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
150.129.140.185
Орон нутгаас авсан хүмүүс бхдаа
Хариулах91.166.54.44
Араатан
Хариулах66.181.177.179
Түүнээс ч долоон доор бүр шавьжнаас ч дор зүйрлэх ч юм алга