Он гарснаас хойш усны ослоор нийт 86 хүн амиа алджээ


Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 74 удаагийн усны ослын дуудлага бүртгэгдэж, 86 хүн амь насаа алдсан байна. Үүний 67 нь том хүн, 19 нь хүүхэд байна.

-Усны ослоор амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь иргэдийн анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй байдал, бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орох, зориулалтын бус хөвөгч хэрэгсэлтэйгээр гол усанд орсноос үүдэлтэй байна.

Иймд:

-Стандартын бус завь, хөвөгч хэрэгслээр гол, нуурын усанд зугаалахгүй байх,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байх, хамт олон найз нөхдөөрөө амарч, зугаалах үедээ бие биедээ хараа хяналт тавих,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаагүй зам, гарц, гарамгүй газраар гол гатлахгүй байх, тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж зорчихыг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж байна.

А.Мөнхнаран



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна