А-92 шатахуун 2,050 төгрөг болжээ


АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж, 2,050 төгрөг болжээ.

Ашигт малтмал, газрын тосны газраас өчигдөр мэдээлэл хийх үеэр Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Ц.Эрдэнэбаяр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ тасралтгүй өсөж байгааг дурдсан юм. Тэгвэл өнөөдөр ийнхүү шатахуун импортлогчид АИ-92 шатахууны үнээ нэмж эхэлжээ. Ингэснээр литр тутамдаа 1,750 байсан АИ-92 300 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Долдугаар сарын 3-нд АИ-92-ын үнийг мөн 300 төгрөгөөр нэмж байсан ба долдугаар сард зөвхөн энэ төрлийн бензиний үнэ литр тутамдаа 600 төгрөгөөр өслөө.

ОХУ-д АИ-95, АИ-98 шатахууны экспортыг есдүгээр сарын 1-н хүртэл түр хязгаарлахаар болсон.


А.Мөнхнаран



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.140.185
    2021/08/01

    Оросууд биднээс буруулаад байгаа юмуу.охостойгоо л учраа ололдоо

    Хариулах