МЗХ "Амь нэг" хөдөлгөөнийг өнөөдөр зарлан эхлүүллээ


Монгол Улсын нийслэл дүүрэг, аймаг сум бүрт салбар нэгжтэй Монголын Залуучуудын Холбооноос “Амь нэг” үндэсний хөдөлгөөнийг өнөөдөр зарлан эхлүүллээ.

Энэхүү хөдөлгөөнөөр дэлхийн нийтэд тархаад буй коровирусийн өвчлөл, нас баралтыг бууруулахыг зорьж байгаа юм байна. “Хамтдаа хичээцгээе” уриатайгаар орон даяар зохион байгуулагдах залуучуудын хөдөлгөөн нь хоёр сар үргэлжилнэ. Аяны хүрээнд онцлох ажлыг дурдвал цар тахлын хүрээнд хамгийн их хүндрэл бэрхшээл учруулж буй, яаралтай шийдвэрлэх ёстой асуудлаар олон нийт, залуучуудын дунд санал асуулга явуулна. Уг асуудлыг шийдэхийн тулд олон нийтийн дунд хандивын аян зохион байгуулж, цугларсан хандивын мөнгийг шаардлагатай ажлуудад зарцуулна гэж МЗХ-ноос мэдээллээ.

"Амь нэг" хөдөлгөөний хүрээнд:

 - Залуучуудын дуу хоолойг илүү идэвхжүүлэн олон нийтэд үнэн зөв мэдээллийг олон талт хэлбэрээр хүргэх;

 -  Монгол Улсын Засгийн газар, УОК, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин ажиллаж, улаан бүст ажиллаж буй эрүүл мэндийн салбарын ажилтнуудыг онлайнаар бүртгэх;

 - Эрүүл мэндийн салбарын залуучуудад тулгамдаж буй асуудлыг сонгож, шийдвэрлүүлэх зорилгоор онлайн форум, уулзалт зохион байгуулах гэх мэт үе шаттай арга хэмжээнүүдийг зохион байгуулна. 

Залуу хүн та ч бас энэ аянд идэвхтэй оролцож, амь нэг байж, хамтдаа аюулт өвчнийг давцгаая.





Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.43
    2021/07/30

    Залуус минь бодит бүтээлч ажил хийгээрэй гэж захиж, дашрамд өмнөх залуусын хийж байсан хэн нэгнийг худлаа гүтгэж харлуулах алхамыг өдөр шөнөгүй цахимаар тарааж нийгмийн масс хүчний тархийг угааж нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх,хэн болохыг мэдэхгүй атлаа зарим эрхмүүдийн суудлыг хамгаалах башир аргыг гүйцэлдүүлэх гэж хамгаалж энд тэнд жагсаж байсан шиг эрхмүүдийн гар хөл болж бохир муу аргаас холуур л яваарай гэж онцгойлон захиж байна!!!. Хандив тусламж цуглуулах,попдох ер дутаагүй!!!!бүр илүүдсээн.,Бодит бүтээн байгуулт л дутаж байна .чухал шүү

    Хариулах
    • 59.153.114.43
      2021/07/30

      яг үнээн. Мэдлэг нимгэн зарим улс төрчдийн мөрөөдлийн оосон үгэнд хууртаж гүтэглэг,доромлол бүү хийгээрэй дээ.Залуусаа !!!хүсэн ч эс хүссэн ч цаг нь болохоор залуустаа төрийн жолоог өгнөө. Цүнх барьж пилдагнахын оронд мэдлэг боловсрол,ажлын туршлага олох, ёс зүй гээд төрд биеээ бэлдэж явцгаарай

  • 66.181.161.30
    2021/07/30

    Мөнгийг цаас болгох ажлыг зохион байгуулж байгаа дарга нартай л тооцоо хийж мөнгөний ханш уналтыг зогсоох ажил хий бусдыг нь залуучууд өөрсдөө хийнэ юу яасан хандив бас л идэж уух нь

    Хариулах
  • 59.153.114.43
    2021/07/30

    Хар муу ажлын зараал битгий болоорой хүүхдүүдээ

    Хариулах
    • 59.153.114.43
      2021/07/30

      Залуусаа биеэ засаад гэрээ зассаны дараа төрөө түшилцээрэй

  • 59.153.114.43
    2021/07/30

    Хэн нэгнийг гүтгэн доромжилж харлуулах ажил битгий хийгээрэй гэж захих байна

    Хариулах