Том оврын автомашин эсрэг урсгалд орж чиргүүлээрээ машин мөргөсний улмаас ХОЁР ХҮНИЙ амь нас эрсэджээ

2021/08/03

Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн “Цагаан хөтөл” гэдэг газар зам тээврийн ноцтой осол гарсны улмаас 2 хүн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарлаа.

Тодруулбал, Баянхонгор аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-ийн жолоодож явсан “Волво” загварын Том оврын ачааны автомашин эсрэг урсгалд орж чиргүүлээрээ цохисны улмаас Улаанбаатар хотоос Өвөрхангай аймгийн чиглэлд иргэн 3-ийн жолоодож явсан “Приус 20” загварын суудлын автомашин /3 зорчигчтой авто замын хажуу руу онхолдож, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн Б/46 настай, эмэгтэй/, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны харьяат иргэн Ц/75 настай, эрэгтэй/ нар автомашины бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдаж нас баржээ.

Харин Баянзүрх дүүргийн 4 хорооны харьяат иргэн 3-д эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, жолооч Б-ыг ГССҮТ-ийн хүлээн авахын их эмчид хүлээлгэн өгсөн байна.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.69
    2021/08/09

    Үнэн мэдэжлл өгмөөр юмдаа!!!

    Хариулах
  • 66.181.161.33
    2021/08/04

    Үнэн зөвийг ард иргэд биш хууль ялгадий шүү

    Хариулах
  • 202.126.88.147
    2021/08/04

    худалаа хэлэх хуультай байдгиймшдэн ингэж худал хэлж болохгүйшдээ өөрөө бодит байдлийн харсиймуу

    Хариулах