АМГТГ: Өнөөдөртөө багтаж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгана

С.Гандэлгэр
2021/08/03

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газар, Монголбанк, импортлогч аж ахуйн нэгжүүдтэй шатахууны асуудлаар уулзалт зохион байгууллаа. 

Энэ үеэр АМГТГ-ын дарга Х.Хэрлэн "Монгол Улс газрын тос экспортолж эхлээд 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд улсын төсөвт 2.3 их наяд орчим төгрөгийг төвлөрүүлсэн байна. Төрийн захиргааны байгууллага болох манай агентлаг жижиглэнгийн үнэд хяналт тавьдаг. Үнэ тогтоодоггүй. Бид аль болох ард иргэдийн нуруунд ачаа үүрүүлэхгүйгээр дэлхийн зах зээлд дээрх нефтийн үнийг барьж, хуулийн хүрээнд хяналт тавьж, ажилладаг. Үүсээд байгаа нөхцөл байдлын хүрээнд сүүлийн хоёр хоногт ажиллаад 100 төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнийг буулгах чиглэл өгсөн. Зарим аж ахуйн нэгж 50 төгрөгөөр буулгасан байна билээ. Өнөөдөртөө багтаж шатахууны үнийг 100 төгрөгөөр буулгаж ажиллана. Шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзэж байгаа юм" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.183.235
    2021/08/03

    Их гийгүүлждээ ингэж доромжилж тохуурхаж болохгүй биз дээ монголын төр хогийн төр авилгач хулгайчаар дүүрэн ийм чухал стратегийн зориулалттай салбараа төр мэдэлдээ аваач хувьд очоод жинхэнэ шулаачид галзуурч байна.Монгол улсын мөхөл их ойрхон болжээ ссонгуулиас сонгуулийн хооронд нөгөө төрөөс өч гийгүүлсэн мөнгөө хэдэн зуу дахин нугалаад авч байгаа биз ингэх гээд байсан юмаа эрх мэдэл эг гарт төвдөрсий гай

    Хариулах
  • 192.82.65.47
    2021/08/03

    Хөгийн шаарууд сонгууль дуусангуут бүх юмаа нэмж авилгалаа авч эхлэх нь дээ.

    Хариулах