Т.Хүрэлбат: Дүү маань хөдөө ээж дээрээ байгаа, тайван, амгалан байлгах гэж л хичээж байна

Өчигдөр 16 цаг 52 минут

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хувьд суллагдаад хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдан эрүүдэн шүүлгэж хэргээ хүлээсэн гэх Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг дээд шүүхээс суллах шийдвэр гаргаж, сулласан байдаг. 

Тэрбээр: Шүүхээс Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг С.Зориг агсны амь насыг хөнөөгөөгүй гэдгийг эцсийн байдлаар тогтоогоогүй учраас энэ хэрэг үргэлжлүүлэн шалгагдаж байна. Өмгөөлөгч нар маань энэ хэрэг дээр ажилласаар байгаа. Т.Чимгээг бас хамаагүй хүмүүстэй уулзуулж болохгүй гэдгийг анхааруулсан. Миний хувьд дүүгээ тайван амгалан байлгах гэж л хичээж байна. Хөдөө ээж дээрээ байгаа байлгаж байгаа. Охиныгоо гарсанд ээж маань маш их баяртай байгаа" гэлээ 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.87
    1 цагийн өмнө

    Гэм буруутай нь нотлогдоогүй байхад эмэгтэй хүнийг сэтгэл зүй, эрүүл мэнд бүх талаар нь хохироосон болохоор улс энэ хүнд нөхөн олговор өгөх хэрэгтэй.

    Хариулах
  • 24.144.226.88
    15 цагийн өмнө

    энэ эмэгтэй их зовсон шүү улсаас нөхөн олговор өгөх хэрэгтэй дээ хүний амьдрал там болгочихоод зэвүүн хулгайч нар

    Хариулах