Хүүхэд, залуучуудын сайн дурын оролцоог дэмжих тэтгэлэг зарлагдлаа

Өчигдөр 15 цаг 08 минут

"Хүүхдийн төлөө уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлын эсрэг хувь нэмрээ оруулцгаая” Хүүхэд, залуучуудын сайн дурын оролцоог дэмжих тэтгэлэг.

Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол нь хүн төрөлхтөнд биет болон биет бус өөрчлөлт түүнчлэн, бие махбод болон сэтгэцийн хохирол учруулж байгаа билээ. Тиймээс бид уур амьсгалын өөрчлөлт болон агаарын бохирдлыг багасгах мөн түүнээс үүдэлтэй үр дагавраас өөрсдийгөө хамгаалах үйлдэл хийж эхлэх нэр шаардлагатай цаг үетэй тулгараад байна.

Бид YOUCCAN санаачилга дор хүүхэд залуучуудын санал бодлыг сонсох мөн тэд эх дэлхий, өөрсдийн ирээдүйн төлөө анхаардаг, түүний төлөө үйлдэл хийх хүсэл эрмэлзэл, чадвартай гэдгийг батлан харуулах хүслээр уг төслийг Монголын Скаутын Холбоо, НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран зохион байгуулж байна.

Сэдэв, чиглэл:
“Хүүхдийн төлөө уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлын эсрэг хувь нэмрээ оруулцгаая” сэдвийн хүрээнд дараах чиглэлээр төслийн саналыг ирүүлнэ. Үүнд:
●Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдлыг буруулах технологийн шийдэл,

●Хүүхэд, өсвөр үеийнхэнд тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, агаар, орчны бохирдлын талаар мэдлэг түгээх шинэ арга аргачлал нэвтрүүлэх,

●Зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн эрүүл зан үйлийг хэвшүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвар олгох арга хэмжээ,

●Төрийн захиргааны байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран хүүхдэд зориулсан контент боловсруулж, түгээх (жишээ нь дижитал контент, подкаст, тик ток).

Хамрах хүрээ:
Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь аймаг, нийслэл Улаанбаатар хот. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг болон Цэвэр агаарын төлөөх хүүхэд залуучуудын сүлжээнд нэгдсэн байгууллага, тэдний гишүүд болон дээрх аймгууд, хотын ЕБС-ийн (9-12)-р ангийн сурагчид.
Жич: Гишүүн байгууллагатай хамтран төсөлд оролцох боломжтой.

Төсөл хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 8 сарын 15-ны 17:00 цаг.
Төсөл хүлээн авах хаяг: munkhdorj8113@gmail.com
Төсөл хэрэгжих хугацаа: 2021 оны 8 сарын 20-2021 оны 12 сарын 01.

Төсвийн санхүүжилтийн дээд хэмжээ: 2,500,000 төгрөг. (нийтдээ 5-н баг/байгууллага тус бүр)

Өөрчлөлтийг өөрөөсөө эхлье.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна