Э.Бэхбаяр шөвгийн наймд шалгарлаа


Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн -57 кг жинд зодоглосон Э.Бэхбаяр эхний шатанд 2019 оны Европын аварга Арменийн Арсен Харутюнианыг 1-6 харьцаагаар ялснаар шөвгийн наймд шалгарлаа.

Арменийн бөх эхний үед торгуулийн 30 секунддээ хөл авч түлхэж гарган 1 оноо авсан ч Э.Бэхбаяр давхар хамж ард нь гараад 2 оноо авснаар эхний үе өндөрлөсөн.

Харин хоёрдугаар үе эхлээд удалгүй Э.Бэхбаяр хоёр ч удаа хөл авч түлхэж гаргаад оноогоо хоёроор нэмсэн бөгөөд Арсен идэвх алдсанаар нэг торгууллаа.

Улмаар барилдаан Э.Бэхбаярын хяналтад орж дахин ард нь гарч 2 оноо авснаар 1-6 харьцаагаар хожлоо.

Б.Мягмарболор



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна