Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Япон улсын иргэн боллоо

2021/08/04

Шинээр ёкозүна цол хүртсэн Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы иргэншил авсан гэж Японы хэвлэл Mainichi мэдээллээ.

 Одоо 29 настай тэрээр Японы иргэншил авснаар өөрийн харьяалагддаг Исэгахама дэвжээндээ зодог тайлсныхаа дараа багшлах боломжтой болж байгаа юм.

Сүмо бөхийн 73 ёкозүна болсон Г.Ган-Эрдэнэ иргэншлээ солин Японы иргэн болсон тав дахь Ёкозүна болж байна. Түүний өмнө АНУ-ын Акебоно, Мүсашимарү болон Монголын Хакүхо, Какүрю нар Японы иргэн болж байв.

Б.Мягмарболор



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.173
    2021/08/05

    urvagch

    Хариулах
  • 202.126.88.143
    2021/08/04

    Зайлчих.

    Хариулах
  • 66.181.161.22
    2021/08/04

    Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл Үхтэл орших төрөлх нутаг Салаж болохгүй орон

    Хариулах