Эрээнээс Замын-Үүдэд ирсэн бараа бүтээгдэхүүнээс 12 сорьц эерэг гарчээ

2021/08/05

Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун мэдээлэхдээ Эрээнээс Замын-Үүд рүү орж ирсэн ачаа тээврийг саатуулахгүйн тулд 24 цагийн дотор шинжилгээний хариуг гаргаж байгаа гэв. 

Тэрбээр "Долдугаар сарын 10-наас хойш өнөөдрийн байдлаар 408 дээж авсан. 2,405 үзүүлэлтээр үзсэн ба эерэг 12 сорьцтой бараа бүтээгдэхүүн гарсан.

Гаалийн болон мэргэжлийн хяналтын байгууллага Эрээний боомтоор орж ирсэн Замын-Үүдэд байгаа ачаа тээврийн эргэлтийг сайжруулахын тулд уртасгасан цагаар ажиллаж байна”хэмээв. 

Б.Мягмарболор

 

 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.126.215
    2021/08/06

    Сайн л шалгаарай Хүнсээр ороод ирвэл хэцүү Амжилт хүсье таны ажилд

    Хариулах
  • 202.9.46.59
    2021/08/05

    Энэ ёстой мундаг эмэгтэй шүү.

    Хариулах
    • 81.185.175.59
      2021/08/06

      Tiim shuu mundag hun