Н.Уугантамир​: МҮХАҮТ-д очиж зөвлөгөө авахад биднийг луйвардуулсан байж болзошгүй гэсэн

2021/08/05

Фэйсбүүкээр ачаа захиалсан иргэд олон тэрбум төгрөгөөр хохирсон талаараа мэдээлэл хйилээ.

Хохирсон гэх иргэн Н.Уугантамир: 

Би “Турк бараа” гэсэн нэртэй фэйсбүүкийн групп нээгээд нэг жил болсон. Надад олон хүн бараа захиалсан. Тэдний захиалга нэг тэрбум төгрөг болно. Гэтэл бидний бараа ирээгүй л байна. Учир нь  тээвэр зуучийн “Гэрээт ложистик” компани тээврийг хариуцдаг ч бараа гацсан гэдэг. Надад захиалга өгсөн хүмүүс маш их бухимдаж байна. Би барааныхаа араас Станбул хот руу явж хөөцөлдөөд ирлээ.

“Гэрээт ложистик” компанийн захирал Б.Батмөнхтэй уулзахад “Манай бараа Туркээс усан замаар гараад БНХАУ-ын Тяньжин боомтод буусан” гэж хэлсэн. Далайн тээвэр 60-90 хоногийн хугацаанд Монголд ирнэ гэж анх хэлсэн. Бид ачааныхаа араас өөрсдөө явъя, хөөцөлдье гэхээр энэ компани чингэлгийн дугаар өгдөггүйг нь би гайхаж байна. Компанийн нууц мэдээлэл гэдэг.

“Гэрээт ложистик” кампани биднийг луйвардсан юм  уу эсвэл үнэхээр бараа нь нэг газар гацсан юм уу бүү мэд. Мэдээлэл алга. Төр засаг анхаараасай гэсэн дээ, аргаа барсан даа өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж байна. МҮХАҮТ-д очиж зөвлөгөө авахад биднийг луйвардуулсан байж болзошгүй гэсэн" гэв.

Х.Есү



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.169.162
    2021/08/05

    цагдаагийн газар хандаад гомдол өгөөд шалгуулахад дорхноо хариу ирнэ

    Хариулах