Олимпод оролцсон баг тамирчдаа угтан авлаа

2021/08/05

"Токио-2020" олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын эхний ээлж өчигдөр эх орондоо ирсэн билээ.

Баг тамирчдаа БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын үүрэг гүйцэтгэгч О.Баттулга, Монголын жүдо бөхийн холбооны удирдлагууд хамтдаа  угтан авч, баяр хүргэлээ.

"Токио-2020" зуны XXXII наадмаас манай баг тамирчид 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн. Үндэсний шигшээ багийн тамирчин Сайед Моллай, Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нарт болон дасгалжуулагчдад дэд дарга Ц.Одонбаяр талархлаа илэрхийллээ.

Медаль хүртсэн тамирчдад алд цэнхэр хадаг, аяга дүүрэн сүүг цэцгийн баглааны хамтаар өргөн барьж цаашид улам их амжилт гаргахыг хүсэн ерөөлөө хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Б.Мягмарболор

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.