Иргэн О өнгөрөгч дөрөвдүгээр сарын 1-ний өдөр такси үйлчилгээнд явж байгаад согтуу 10 гаруй залууст зодуулсан ч тус хохирогчийг шүүх хуралд оролцуулалгүйгээр хуралдсан хэрэг гарсан билээ.
Хохирогчыг хуралд оролцуулаагүйгээс гадна, уг хэргийг ганц хүн дээр тохож, хэргийг нуун дарагдуулж, хохирогчоос тайлбар мэдүүлэг аваагүй зэрэг олон зөрчилтэй асуудал гарсанд гомдолтой байгаа гэдгээ хохирогч О манай сайтад холбогдон мэдээлэл өглөө.
Мөн шүүхийн шийдвэр тогтоолыг одоо хүртэл ирүүлээгүй байна. Тэрбээр амьдралын бололцоо муу учир өмгөөллийн үйлчилгээ авч чадаагүй гэнэ. Сайн дураар өмгөөллийн туслалцаа үзүүлье гэсэн өмгөөлөгч байсан ч энэ хэрэг нь хэтэрхий том, албан тушаалаа урвуулан ашигласан байх магадлал өндөр учир боломж, нөөц хүрэхгүй нь гэсэн хариуг хэлсэн байна. Тодруулбал, хэрэг үйлдэгч 10-аад этгээдийн нэгийнх нь ах тус хэргийг хариуцаж байсан Баянгол дүүргийн цагдаа гэсэн албан бус мэдээлэл байгаа аж.
Шүүх хуралд нь оролцуулаагүй, хохирлыг нь барагдуулаагүй ч Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хаасан. Цаашид ч шударга бус шүүхийн уршигаас болж хэрэг үйлдэгч этгээд иргэдийг ахин хохироож, тэр нь шүүх дээр ирсэн ч ял шийтгэл авалгүйгээр цагаатгагдан буцах нь харамсалтай байна гэж тэрээр ярилаа.
Тус хэргийн дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл доорх линкээр орно уу.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.107
Ardiin hynan shalgah horoo ym uu esvel Ardiin shuuh gesen baiguullagatai bolj turiin alban haagchdiin ajild hynalt tavij niited medeellej baih heregtei. MAN AN tai holbootoi namaas tomilogdson huuli hynaltiin baiguullaga olon baidag ch dur esgesen hulgaich nar baidgaas niigem ter chigeeree gemt hergiin ertunts bolloo.
Хариулах202.126.88.222
Zuv
192.82.68.193
МОНГОЛ асуудлыг шүүхээр шударгаар шийддэг болгое гэвэл бүх шүүгч, прокуроруудаа ажлаас чөлөөлж, шинээр иргэдийн мэдээллийг нягтлах замаар сонгон шалгаруулж ажилд авах хэрэгтэй. АРАЙ л боллоо. Гавъяат шүүгч нь бусдаа тойруулаад АВЛИГА хувааж байсан шүүхэд хэн ч итгэхгүй. ПРОКУРОРУУД ч их асуудалтай нь тодорхой болж байна. ХАМГИЙН гол нь төр барьж байгаа МАН, төрийн толгойд байгаа гурав хөдлөхгүй байна.
Хариулах66.181.186.67
Dotood hyanaltin gazar n anhaaraldaa avah bglui dee,haraj baiya,zabraagaa aldaj bna doo
Хариулах202.126.88.222
1surguuliin 1 tugsultiihen yu gej nuguuguu shalgahavde.Ter dotood hyanalt shalgalt gej shal hudlaa
202.126.89.179
Бүх шүүгчийг солихоос нааш шударга ёс ярих хэрэггүй.
Хариулах59.153.112.11
Шүүх аль ч шатандаа шударга ажиллахгүй байгаагын 1 жишээ. Шударга ёсыг шаардаж байна!!!
Хариулах