Чөлөөт бөх: М.Лхагвагэрэл ялагдал хүлээж, хүрэлийн төлөө барилдахаар боллоо

2021/08/05

М.Лхагвагэрэл шөвгийн дөрөвт 2021 оны Пан Америкийн аварга АНУ-ын Габль Дан Стевесонд 5-0 харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.

М.Лхагвагэрэл шөвгийн наймд 2020 оны Европын аваргад тавдугаар байр эзэлсэн Германы Геннадиж Кудиновичийг 6-5 харьцаагаар ялсан билээ.

Ингээд хагас шигшээд АНУ-ын Гейбл Стивесонтой барилдаж 0:5 харьцаатай ялагдлаа.

Манай бөх хүрлийн төлөө Киргизийн Лазарев, Туркийн Таха Акгюль хоёрын ялсантай барилдана. 

Х.Есү



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.