М.Энхсайханд УУЧЛАЛТ үзүүлэх зарлигийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаргалаа. Тэрбээр Тавантолгойн гэрээг боловсруулахдаа террорист үйл ажиллагаа явуулахыг завдсан гэж прокуророос буруутгасан боловч шүүх түүнийг нь тогтоож чадаагүй учраас хуучин авто машины хэрэгт буруутган 4 жил 6 сарын ял оноосон юм.
Түүний хэргийг шүүсэн шүүгч З.Болдбаатар нь өмгөөлөгч Б.Баасанцогтын хамт секс скандалын хэрэгт нэр холбогдож, мөн дансаараа түүнээс мөнгө авч байсан нь тогтоогдсон. Тэгвэл М.Энхсайханы хэргийг хянаж байсан Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Насанбат нь өмгөөлөгч Б.Баасанцогттой уулзаж байсан нь баримтаар нотлогдсон.
УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандаж, “М.Энхсайханд уучлал үзүүлэхийг хүссэн” албан бичгийг долдугаар сарын 9-ний өдөр илгээсэн. Тус албан бичигт, “М.Энхсайхан нь хилсээр шүүгдэж улс төр, үзэл санааны хоригдол болсон гэж бид үзэж байгаа бөгөөд түүний хэргийг шүүсэн нэр бүхий шүүгчид асуудалд ул суурьтай, бодитой хандаагүй болох нь цаг хугацааны явцад нийтэд ил болж, нийгэмд “хонгил”-ын шүүгчид хэмээн яригдах болжээ” гэж тодотгосон байна.
.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна