Олимпийн наадамд оролцох Монголын марафончид болох Ц.Бямбажав, Б.Мөнхзаяа нар дасгалжуулагч Б.Доржпаламын хамт өчигдөр Токиод хүрэлцэн очсон.
Тэгвэл манай тамирчид өнөөдөр марафон гүйлт болох Саппоро хотыг зорин нислээ. Марафонч Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамтаар Японд бэлтгэлээ базааж байгаа юм.
Манай тамирчид наймдугаар сарын 7-нд Б.Мөнхзаяа
Наймдугаар сарын 8-нд Б.Сэр-Од, Ц.Бямбажав нар хурд сорих юм.
Холын зайд уралдах тамирчдыг эрсдэлээс хамгаалахын тулд хойд нутгийн сэрүүн уур амьсгалтай Саппоро хотод марафоны уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Гэвч энэ жил тус хотод урьд урьдынхаас илүү халуун байгаа юм.
Х.Есү
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна