Нийслэлийн хэмжээнд мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ил задгай худалдаалахгүй байх шийдвэр гарсан. Тэгвэл энэ хүрээнд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Албаны мэдээллээр тус ажлын хэсэг Баянзүрх дүүргийн Тэнгэр, Амгалан, Чингэлтэй дүүргийн Хүчит шонхор, Нарантуул-2, Хан-Уул дүүргийн Лавай, Баянгол дүүргийн Хархорин худалдааны төвийн удирдлагуудтай уулзжээ.
Энэ үеэр мал эмнэлгийн нэгдсэн системийг ашиглан хөдөө орон нутгаас ирж буй малын махыг дээрх зах, худалдааны төвүүдэд агуулах, павильон, лабораторийн хүчин чадлыг үндэслэн хуваарилалт хийхээр төлөвлөсөн байна.
Эх сурвалж: Хотын Захирагчийн ажлын алба
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна