“Токио-2020” олимпоос мөнгөн медаль авсан жүдо бөхийн тамирчин Саиед Моллайгийн амжилтыг мялааж, “Эко кар центр” ХХК-иас дуртай машинаа үнэгүй сонгон авах эрхийн бичгээр шагналаа. Саиед Моллай өнөөдөр тус компанид очиж бэлгийн машинаа сонгожээ. Тэрбээр “Тoyota sai” загварын, цагаан өнгөтэй суудлын автомашин сонгосон байна.
Саиед Моллай "Эко кар центр" ХХК-ийн хамт олондоо маш их баярлалаа. Энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ их баярлалаа. Өнөөдөр маш гайхалтай өдөр байна. Дахин нэг машинтай боллоо. Автомашинаа аваад хамгийн түрүүнд фитнесс рүү явна. Яагаад гэвэл би тамирчин хүн" хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Б.Мягмарболор
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
49.0.135.184
За манайхан бол Жип машин авдаг. Харин юм үзсэн хүн даруу байх юм даа.
Хариулах