Өнөөдөр өглөө 05:00 цагт (Улаанбаатарын цагаар) Хоккайдо мужийн Саппоро хотын Одори паркт эхэлсэн олимпын марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд манай тамирчин Баярцогтын Мөнхзаяа хурд, хүч, тэсвэр хатуужлаа сорив.
Уралдаан 06.00-д эхлэх байсан ч зохион байгуулагчид хэт халуун байгаагаас нэг цагаар урагшлуулсан юм. Уралдааны үед Саппород 32 градус халуун, чийгшэл 68 хувьтай байлаа. Халуун, бүгчим ийм нөхцөлд 42км 195м гүйнэ гэдэг бас л чанга.
Гараанаас 88 тамирчин гарсан ч барианд 73 тамирчин орж, 15 тамирчин уралдааны замаас гарч, тэмцээнийг орхив. Б.Мөнхзаяа 42.195 км-ийг 2:37:08 амжилттай гүйж, 45 дугаар байрт орлоо.
Эхний тамирчнаас 9 мин 48 сек алдагдалтай барианд орсон ч өөрийн энэ улирлын хамгийн шилдэг амжилтаа үзүүлж чадав.
Эмэгтэй марафоны дүн
Эх сурвалж: МҮОХ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.54
Тэвчээрийн гайхамшигийг үзүүлсээн, би ч бас тэвчээр үзүүлж 5 цагт бослоо шүү дээ, хэхэ.Мөнхзаяадаа баяр хүргье
Хариулах