Амгалан амаржих газарт хөхний хавдар авах мэс заслыг анх удаа хийлээ

С.Гандэлгэр
2021/08/07

Нийслэлийн Амгалан амаржих газар Хавдар судлалын үндэсний төвтэй хамтран байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу хөхний хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээг нутагшуулах зорилготой ажлын байрны онол, дадлага хосолсон сургалтуудыг үе шаттайгаар зохион байгууллаа.

Энэ хүрээнд 7 сарын 28-ны өдрөөс эхлэн ЭЭЭТ-ийн мэс заслын эмч нар хөхний хавдрын мэс заслуудыг хийж эхэлсэн байна.

ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс заслын эмч, хөхний багийн ахлагч П.Батсүхээр ахлуулсан тус амаржих газрын Эмэгтэйчүүдийн эмгэгийн эмчлэх тасгийн эрхлэгч П.Сэргэлэн, эх барих эмэгтэйчүүдийн эмч Н.Ганболд, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний эмч Б.Долгормаа, мэс заслын сувилагч Т.Мөнхцэцэг, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагч П.Уянга нарын баг бүрэлдэхүүн хөхний хавдар авах мэс заслыг амжилттай хийжээ.




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.43
    2021/08/08

    Хөхний хавдарыг аль эрт "Цацраг туяа" гэж нэртэй эмнэлэг байх үеээс л хийж байсан биздээ. мэдээж эмч нарын чадвах,төнөг төхөөрөмж Үр дүн нь өнөөдрийнх шиг байгаагүй биз

    Хариулах
    • 59.153.114.43
      2021/08/08

      одоо ч юм л бол анх удаа, гайхамшигтай гээд хөөрцөглөх. Урд өмнө нь юу ч байгаагүй юм шиг ярьдаг ээд л боддоо