​ ТОДРУУЛГА: 11 настай Б-д олон удаа хутгалуулсан 7 настай хүүгийн биеийн байдал МАШ ХҮНД байна

2021/08/08

Өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт 13 настай эмэгтэй “Э” /олон тооны хутганы шархтай/ газар дээрээ амь насаа алдаж, түүний дүү болох 7 настай эрэгтэй “Э”/олон тооны хутганы шархтай/ хүнд гэмтсэн, ухаангүй байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Энэ талаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс тодрууллаа.

Өчигдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах автомашины зогсоол дээр хүүхдүүд халдлагад өртөж, ухаангүй хэвтэж байна гэсэн дуудлагаар хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар тухайн газарт очжээ.

 Ингээд хэргийн газрыг хамгаалалтанд авч холбогдох газруудад мэдэгдэж, эмнэлгийн үзлэг хийхэд 13 настай охин олон тооны хутганы шархтай газар дээрээ амиа алдсан байна. Харин долоон настай хүү Э маш хүнд гэмтэлтэй ГССҮТ-д хүргэгджээ.

Улмаар Эрүүгийн болон дүүргийн цагдаагийн хамтарсан шуурхай баг гарч, сэжигтэн 11 настай эрэгтэй Б-г гурван цагийн дотор илрүүлсэн байна. Одоогийн байдлаар дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй Б-г шалгаж байгаа бөгөөд ар гэрийн нөхцөл байдал, хэргийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж.

Хохирогч 7 настай Э-ийн биеийн байдлыг ГССҮТ-тэй холбогдож тодруулахад “Хүүгийн биеийн байдал маш хүнд байгаа. Амин газрууддаа хүнд гэмтэл авч, цус их хэмжээгээр алдсан. Илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн үед хохирогч хүүхдүүдийн эцэг эх хотод байгаагүй аж.

Сэтгэл өвтгөсөн уг харамсалтай хэргийг эцэг эхчүүд төдийгүй хүүхэдтэй харьцдаг хүн бүр сэрэмжлүүлэг болгон хүлээн авч, үр хүүхдүүддээ анхаарал хандуулаарай.

Цагдаагийн байгууллагаас ч мөн эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ сэтгэл хөдлөл, зан араншин болон сэтгэл зүйн байдлыг тогтмол ажиглаж, хүүхдэдээ анхаарал хандуулж цаг гарган ярилцаж байхыг зөвлөж байна.

Т.Хэрлэн



Сэтгэгдэл (36)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.98
    2021/08/11

    Хүүхдүүд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгэхээр хүүхдүүд эрүүл ухаангүй байсан. Бага насны хүүхдэд согтууруулах ундаа зарсан дэлгүүр бас буруутай.

    Хариулах
  • 202.179.26.5
    2021/08/10

    Хүүхэд гаргасан юм бол хариуцлага хүлээж 18нас хүртэл нь харж хандаж хүн шиг хүн болгооч, чадахгүй бол битгий гаргаж бай, шууд авхуулаад хаячиж бгаач, гаргаад хайхраагүй хаясан зулбасага чинь бусдын аминд хүрч гай л болж бна

    Хариулах
  • 66.181.191.9
    2021/08/10

    Эцэг эх шүү гэх новшнуудаас нь болж бгаа, хэн ч хайрлахгүй доромжлолыг хэн тэвчхийн ,

    Хариулах
  • 192.82.81.189
    2021/08/09

    Pee yamar aimaar yum be. Etseg ehchuud ur huuheddee hund ataarhah, uzen yadah, deerelheh setgel bitgii tuluvshuulj bgaach ee. Tsuuhun mongolchuud maani bie bie gehgui bol ene uls oron irged yah bolj bnaa.

    Хариулах
  • 202.55.188.98
    2021/08/09

    Iim zuil hiihd hurgej bga humuus ni l buruutai.

    Хариулах
  • 203.91.115.56
    2021/08/09

    Насанд хүрээгүй ч гэсэн санамсар болгоомжгүйгээс биш санаатаагаар хүний амт нас хөнөөсөн бол заавал ял өгөх хэрэгтэй бна. Хууль байхгүй бол одоо яаралтай гарга. Юу гэсэн үг юм, арай ч дээ. Галзуу солиотой биш л бол, заавал хариуцлага тооц. Насанд хүрээгүй нь хамаагүй. Эцэг эх ч гэсэн, ийм зэрлэг балмад болгож өсгөсөн бол хахиуцлага хүлээ.

    Хариулах
    • 103.57.93.162
      2021/08/10

      Энэ хүүхэд өсөж том болохоороо хэн болох бол

  • 37.170.135.12
    2021/08/09

    Эцэг эх нь хариуцах ёстой

    Хариулах
  • 202.126.88.68
    2021/08/09

    Yamar aimar yum be odoo tegeed tomchuudaas neg ain huuhedees bas aidag boloh ni uuduus ni ug heleh erehgui bolj baigaa yum bishuu

    Хариулах
  • 202.179.21.242
    2021/08/09

    янз бүрийн алаан хядаантай аймшигын кино үзсээр байгаад энэ хүүхдүүд хүн алахыг юман чинээ бодохоо больсон хорвоо

    Хариулах
  • 202.126.90.7
    2021/08/09

    маш хатуу арга хэмжээ авах хэрэгтэй,,,

    Хариулах
  • 222.101.182.223
    2021/08/09

    Тэр алсан хэрэгтэнг устга !!!нийгмийн тахал

    Хариулах
    • 202.126.90.43
      2021/08/09

      Энэ бол хүн хог зүгээр л алга болго

    • 66.181.160.85
      2021/08/09

      yum medej l taaraa shd 174 oo

    • 202.55.183.178
      2021/08/09

      11настай хүүхэд зүгээр тоглож байгаад хутгалаж хүн алахгүй шүү 11нас гэдэг бол болох болохгүй юмийг ялгаж салгадаг болсон нас. Хүний мууг үзэх гэсэнгүй гэхдээ 14 нас хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн хариуцлага тооцохгүй бол ингэж болдог гэсэн сэдэл тархинд нь сууж илүү аймшигтай хэргүүд гарах байх

    • 174.208.129.122
      2021/08/09

      Yamar tuulshirtsan amitan geheer iim bdag bn aa. Joohon huuhed yugaa medeh ve dee

  • 202.9.46.231
    2021/08/09

    Сургалтын янз бүрийн арга гэх гадаадын боловсролын арга технологийг хэт хуулбарлаж хүмүүжлийн ажил, амьдрах ухаан эрх зүйн иргэний боловсролыг чухалчилахаа орхигдуулсны хор уршиг. Хүмүүжлийн цаг гэж байхгүй, Эцэг эхийн сурган хүмүүжүүлэх цаг гэж бхгүй болсон бнлээ

    Хариулах
  • 202.55.188.38
    2021/08/08

    Худлаа байхаа

    Хариулах
    • 66.181.161.108
      2021/08/09

      Vnen shvv manai xurshiin xuuxduud

  • 202.55.188.100
    2021/08/08

    Яаж ч бодсон хүн хутгалж алсан тэр хүү төдийгүй хүүхдийн эцэг эх буруутай !!!

    Хариулах
  • 192.82.70.214
    2021/08/08

    Амьд үлдээсэй. Гуйж байна 6урхан минь Боловсролын салбарт анхаарлаа хандуулаа чээ. Хэн өсөөд байна?

    Хариулах
  • 150.129.142.157
    2021/08/08

    Ардчилсан нийгэмд юу ч хийж болно хүний эрх гэж хуцацгаадаг арлчилалын партизан гэдэг хулгайчуудын авчирсан нийгэм нэг иймэрхүү ирээдүй бэлдэж байна даа

    Хариулах
    • 192.82.68.124
      2021/08/09

      Harin tiimee denduu ih hunii erh geed ur huuhdedee ug heluulehgui, ug heleheer daahgui uurlaad barag zodchih geed bdag bolson sh de. Uneheer aimaar bn.

  • 202.126.88.181
    2021/08/08

    Сэтгэлд багтахгүй хэрэг бнаа.Энэ монголын нийгэм юу болоод байнаа.Монгол хүн гээд л өөрсдийгөө магтаад байдаг .Ийм ард түмэн хүүхдүүдтэй улс тэгээд мундаг уу

    Хариулах
    • 202.126.88.181
      2021/08/08

      Дарга нар нь хулгайч авилгач.Хүүхдүүд нь ийм хэрцгий .Эмэгтэйчүүд нь сул энгэртэй.Эрчүүд нь архичин.Залуучууд нь залхуу.Хөгшчүүд нь өвчний үүр бас зөнөг ухаан муутай.АТГ Цагдаа тагнуул эд нар нь улс төрийн захиалгаар ажилладаг нэг муу жижиг компанудыг шалгана дарамтлана нэгжинэ .

  • 66.181.161.48
    2021/08/08

    У.Хүрэлсүх Сутай хайрханы тахилгад яваа 200 ~гаад машин дагуултай

    Хариулах
    • 66.181.161.22
      2021/08/11

      Цүнх баригчид ерөнхийлөгчийг дагаж явдаг биз тахилгад хайран зардал мөнгө энэ монгол улс ч сүйр ч дуусалаа яандаа Дээр дооргүй улс орноо түвэйгчид яандаа энэ улс ард түмний ирээдүй алаг төрчид нь хоосон амалж худалаа ярьж мэдэмхийрсэн хүмүүс өөр юм алаг баахан төрийн мөнгийг илүү дутуу гаргаж идэж ууж бялдуучилсан ноёдуу

  • 202.9.46.187
    2021/08/08

    Ээ Бурхан минь.Яаасан аймшигтай юм бэ.жоохон хүүхдүүд юу болоод байнаа.Гар утас ийм айхтар нөлөөлж байгаа байхаа

    Хариулах
    • 66.181.161.5
      2021/08/09

      Цахим хичээл хийлгэхийн тулдхүүхэд бүр сошиалд ордог утастай

  • 59.153.113.63
    2021/08/08

    Хүрэлсүх Оюун-Эрдэнэ 2 харах хэрэгтэй эрх мэдэл аваад юу хийв яагаад чимээгүй болов

    Хариулах
  • 139.5.217.45
    2021/08/08

    Yduural, arhidalt, niigem, uls tur gd l buh zuil nuluulj bga, huuhduud hurtel ene niigemd hargis bolj humuujij bn, hairluulj chadahgui bn

    Хариулах
  • 64.119.21.244
    2021/08/08

    сэтгэлд огт бахтахгүй байна Ийм юм юунаас болов? сэтгэл сэрдхийлгэв Ядуурал, ковид, сэтгэцийн өөрчлөлтийн аль нь вэ?

    Хариулах
  • 103.229.120.109
    2021/08/08

    yooy nowshiin yum be ? yu unshiwda , ewiidee huurhii yadan ih zowoo boldoo ygd iim hertsgii

    Хариулах
  • 59.153.112.237
    2021/08/08

    ene gar utasnaas hundiirvvleh heregtei eldew yanziin togloomond dontoj baigaa baihaa neg l ih buudsan hutgalsan togloom toglood baih yummaa hvvhed.d

    Хариулах
  • 174.192.135.2
    2021/08/08

    Yagaad iim yum bee

    Хариулах
  • 122.201.24.204
    2021/08/08

    Юу л болоод байна даа бурхан минь

    Хариулах